ТОКИО-2020: Э.Даваахүү эхний өдрийн байдлаар 23-т эрэмбэлэгдэж байна

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:даваахүү copy.jpg

Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны нэгдүгээр дасгал өнөөдөр эхэлж Э.Даваахүү цэц сорилоо.

Тус төрөлд нийт 27 тамирчин оролцсоноос манай тамирчин 283 оноогоор 23-р байранд бичигдэж байна.

Тэмцээний хоёрдугаар дасгал маргааш буюу наймдугаар сарны 2-нд болж хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна.

Одоогоор Францын тамирчин Клемен Бессагуе 297 оноотой тэргүүлж байна.