ТОКИО-2020: Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тулаанд ялагдал хүлээлээ

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/tsendbaatar/224437792_352485956333278_1696023937298734926_n copy.jpg

Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин Э.Цэндбаатар олимпын наадмын боксын спортын төрлийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангах тулаанд ОХУ-ын Альберт Ханбулатович Батыргазиевд 3:2 харьцаагаар ялагдаж тэмцээнээ өндөрлөлөө.

Манай тамирчин эхний хоёр үед ялж байсан хэдий ч эцсийн мөчид шүүгчийн алдаатай шийдвэрээр ялагдал хүлээлээ гэж бокс сонирхогчид үзэж байна.

legacy:Olimpic games/tsendbaatar/223583061_1482927305395542_5025524638239788666_n.jpg