ТОКИО-2020: Монголын багаас хүргүүлсэн гомдлын хариу ирээгүй байна

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/tsendbaatar/225013140_572239680445170_5659842647862078879_n copy.jpg

Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон Улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, олимпын наадамд оролцож буй Монголын багийн ахлагч Б.Баттүшиг Э.Цэндбаатарыг шударга бус ялагдал хүлээсэн гэсэн үндэслэлээр Олон Улсын Олимпын Хорооны бокс хариуцсан ажилтантай уулзаж, Кубын шүүгчийн эсрэг гомдол гаргасан.

Тодруулбал, боксын тэмцээн зохион байгуулах "TASK FORCE" -н ахлагч Lenny-тэй уулзаж, гомдол хүлээн авах хэлтэст албан бичгээ хүргүүлсэн юм. Тэгвэл одоогоор ямар нэгэн хариу, шийдвэр гараагүй байгаа аж.