Марк Бениофф: Дельта хувилбараар тэргүүлж байгаа улсуудын нэг Монгол Улсад нэг удаагийн маск, бээлий хандивлалаа

Social pop
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:getty_1178857046_2000133318378526557_403701 copy.jpg

АНУ-ын "Salesforce" компаниас Монгол Улсад коронавирусийн эсрэг эмчилгээнд ашиглах нэг удаагийн маск, бээлий зэргийг хандивлажээ.

Энэ талаар "Salesforce" компанийн ерөнхий захирал, "Time" сэтгүүлийн эзэн Марк Бениофф өөрийн твиттер хаягтаа "Монгол Улс COVID -дельта өвчний дэгдэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг болсон" гэж бичжээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Salesforce компаниас 1.5 сая амны хаалт, 38 мянган тусгаарлах хувцас, 600 мянган нэг удаагийн бээлийг Монгол Улсад хандивлалаа" гэжээ.

Mongolia had one of the worlds worst COVID Delta outbreaks. Today @salesforce landed a 767 with 1.5m masks, 38k isolation gowns, 600k gloves in Ulaanbaatar, to be distributed by @OnomFoundation. Thank you @larrybrilliant for guiding our Ohana to help the people of Mongolia. ❤️🇲🇳 pic.twitter.com/iAg6WHTAQq

— Marc Benioff (@Benioff) August 1, 2021