Том оврын автомашины буруугаас хоёр хүний амь нас эрсэджээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2024/10/f1e1b5ddf224db64875b8501c8b3cd00.jpg

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар зам тээврийн ноцтой осол гарсны улмаас 2 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б/46 настай, эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Ц/75 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.

Харин Баянзүрх дүүргийн 4 хорооны харьяат иргэн З-д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, жолооч Б-ыг ГССҮТ-ийн хүлээн авахын их эмчид хүлээлгэн өгсөн байна.