ТОКИО-2020: Х.Болортуяа эхний барилдаандаа ялалт байгууллаа

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Chuluut/Bolortuya/Bolortuya.jpg

Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн төрөлд манай бөх Х.Болортуяа эхний тойрогт Энэтхэг улсын бөх Малик Сонамтай барилдаж эхний ялалтаа байгууллаа.

Барилдаанд 2:2 харьцаатайгаар тэнцэж байгаад сүүлийн оноог манай тамирчин авч яллаа. Ингэснээр шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд байгаа Тайбе Юсеин нарын ялсантай халз тулахаар боллоо.