ОУОХ: Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлаад үнэлгээчид ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Olimpic games/tsendbaatar/224437792_352485956333278_1696023937298734926_n copy.jpg

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпийн XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ.

ОУОХ-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв.

Үүнд:

-“Токио 2020” Олимпын наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм үйлчлэхгүй байгаа.

- Олон улсын олимпын хорооны /ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэсэг /BTF/ нь өглөө бүр хөндлөнгийн аудитын төлөөлөгчид болон үнэлгээчдийн хамтаар өмнөх өдрийн тулаан бүрийн шүүлттэй холбоотой асуудлыг дахин нягталж, хэлэлцүүлэн дүгнэж байгаа.

- Оноо тэнцсэн тохиолдолд хайнаа салгах дүрмийн дагуу буюу BTF-ийн дүрмийн 18.11.1-ийг үндэслэн ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.

- ОУОХ-ноос хараат бус гаднын аудиторын хяналт дор Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлуулан шалгахад нийт 6 үнэлгээчин бүгд санал нэгтэйгээр ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.

- Тус тулааныг шүүсэн шүүгчид нь дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж үзсэн тул шүүгчид анхааруулга өгөх, арга хэмжээ авах албан ёсны шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

legacy:225834735_4150011791742367_156813641965573540_n-730x1024.jpg legacy:223813571_4150011811742365_6104486811125867718_n-726x1024.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Ер нь илт л нам цохихгүй бол олимп, дэлхийн тэмцээнд буурай орнуудаа дээрэлхэж,илт луйвар хийдэг гэдгийг яагад анзаарахгүй байна. Тиймээс дараагийн олимп болтол үхлийн цохилт хийх бэлтгэл хиж цохилтын хүчээ 850кг-аас илүү болго. Тэгээд Парисын олимпод эхний хэдэн тулаандаа үхлийн цохилтоор таарсан өрсөлдөгч нараа устгаад байвал тулалдах, луйвардах хүн олдохгүй аварга болно доо.