С.Батцэцэг: Цай, сүүнийхээ дээжийг өргөж үргэлж ард минь байсанд баярлалаа

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
60
legacy:Olimpic games/Chuluut/Battsetseg/kuk copy.jpg

Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын төрөлд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Кыргызстаны М.Жуманазароватай барилдаж ялагдал хүлээсэн. Тэрбээр барилдааныхаа дараах сэтгэгдлээ хуваалцлаа.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, "Цар тахлын улмаас тэмцээнд бага оролцсон. Олимпын өмнө ганцхан тэмцээнд орсон. Мэдрэмж жаахан муу байна. Нигерийн бөх хамаагүй бяртай байсан. Ерөөсөө дөхөж очиж чадаагүй. Кыргизийн бөх дээр санаа байсан боловч бодсоноо хийж чадаагүй. Дотроо бодоод л байсан. Дасгалжуулагч маань өөрийнхөө барилдааныг гаргаад барилдаарай, чиний барилдаанд таарах хүн байна шүү гэж хэлсэн. 2015 оны барилдааныг минь сануулж, тэр үеийнхээ барилдааныг гаргаарай гэсэн. Дасгалжуулагчид маань сэтгэлээсээ ажиллаж байгаа. Дасгалжуулагч, багш нартаа маш их баярлалаа. Өөртөө их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа бага зэрэг харамсаж байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье. Цай, сүүнийхээ дээжийг өргөж үргэлж ард минь байсанд баярлалаа" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Ор5 жил өмнө

    Хөдөлж хөдөлгөж барилд гэж хөдөлмөрийн баатар өгсөн л баймаар

  • U
    Ulziikhutag5 жил өмнө

    Хэдий эмэгтэй гэхэд нзсэр хүнтэй барилдсан ч сандарч тэвдээгүй мундаг байсан шүү...санаа зоволтгүйээ...аргагүй яалтчгүй юм яах ч аргагүй байдийм штэ..миний цаашид олон удаа ард түмнээ баярлуулж явна шүү дээ...амжилт хүсч баяр хүргэе ❤ чи шүү 😍💯👌

  • З
    Зочин5 жил өмнө

    Спортын сэтгэл зүй гэж асар том юм орхигдоод байна. Дан хүч бяраар хол явахаа больсон. Монгол хүн тулдаа өдий явж байна. Энэнээс цааш биеийн хүчээр нэгийг сэтгэлийн хүчээр 100000 -г гэдгиг дасгалжуулагч нар харсан байх. Тусламаар байна хаашаа хандах ёстой юм болдоо.

  • З
    Зочин5 жил өмнө

    Аз жаргал амьдарлын сайн сайхан бүхнийг ерөөе

  • З
    Зоригоо5 жил өмнө

    Танд баяр хүргье! Үнхээр аргагүй л хөгширсөн байна аа одоо харин та нар минь болих л хэрэгтэй ер нь 30 нас хүрсэн л бол шууд өөрийн хүсэлээрээ зодог тайлаж болдоггүй юм уу?залуу сайхан үеээ бэлдээд явуулж байлдаа

  • Б
    Батболд5 жил өмнө

    Энэ бол түүх үнэхээр сайн байсан аварга миний гайхалтай байлаа