Н.Төгсцогт: Би Монголд байсан бол гурав дахь медалиа авах байлаа

Social pop
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Tugstsogt.jpg

Боксын спортын 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2012 оны Олимпын наамдын мөнгөн медальт Н.Төгсцогт Токио-2020 олимпын наадмын боксын тэмцээний талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Монголын боксчид энэ удаагийн олимпын наадмаас хараахан медаль хүртэж чадаагүй бөгөөд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тулалдаанд ОХУ-ын тамирчинд ялагдсан билээ.

Тэгвэл энэ талаар мэргэжлийн боксчин Н.Төгсцогт "Би Монголд байсан бол гурав дахь медалиа авах байлаа, сонирхогчийн бокс ийм л байдаг юм" гэжээ.

Н.Төгсцогт нь 17 насандаа ДАШТ-ний, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль тус тус хүртсэн.

"Инчеон 2014" Азийн наадамд БНСУ-ын тамирчинг гурван үеийн турш илүүрхсэн ч шүүгчдийн алдаатай шүүлтээр медальгүй хоцорсон бөгөөд энэ нь түүнийг мэргэжлийн боксыг сонгох шийдвэрийг гаргахад томоор нөлөөлсөн хэмээн боксын спорт сонирхогчид үздэг.

Мөн тэрбээр мэргэжлийн боксын тамирчин болсноос хойш 14 тулаан хийсэн бөгөөд сүүлийн хоёр тулаандаа ялагдал хүлээгээд байгаа юм.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Чи одоо өөрийгөө хичээ чиний одоо ч хүн зодох өнгөрсөн байх шүү ингэж их архи,хүүхэн,тамхи,хэргэлж байж амжилт гаргана гэж юу байхав дээ олимпоос чамд зодуулаад зогсож байдаг ч хүн хаа байхав чи харин одоо дуусахаасаа өмнө ШОУ гаасаа жоохон хөндийрөөд сайн бэлтгэл хийхгүй бол дахиад л зодуулана тэр тодорхой

  • Р
    Рр

    Мансуурад л солиорч бна даа. Өвөл ч манай хүн шалдан гүйсэн. Ард нь энэ нөхр бсан гэх юм билээ.