Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОКИО-2020: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Хонгорзул нар барилдана
00

2015, 2017 оны ДАШТ-ний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч сорино. Мөн Өсвөр үеийн ДАШТ-ний хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Б.Хонгорзул эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд барилдана.
Өнөөдрийн хэсгийн барилдаан 10.30 цагаас эхлэх бол 17.15 цагаас хагас шигшээ барилдаанууд эхэлнэ.



