ТОКИО-2020: Б.Хонгорзул эхний ялалтаа авлаа

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/uldsen tamirchid/б.хонгорзул copy.jpg

Токиогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэй, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялав. Ингэснээр тэрбээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга эзэн орны Рисако Кавайтай барилдана.