ТОКИО-2020: Э.Бэхбаяр эхний тойрогт Армений бөхийг яллаа

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Chuluut/behbayar/93ab1d79bff48a161d8f885ec16e96e6e866a9f5 copy.jpg

2015, 2017 оны ДАШТ-ний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч сорьж байна. Тэрбээр эхний барилдаандаа Армен Улсын бөх Арсен Арутюнянтай барилдаж 6:1 харьцаагаар ялалт байгууллаа.

Түүнтэй барилдсан Арсен Арутюнян 22 настай бөгөөд 2020 оны ДАШТ-ны мөнгө, 2019 оны Европын аваргын алт, 2020 оны Европын аваргын хүрэл медальт тамирчин юм.