Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОКИО 2020: М.Лхагвагэрэл Беларусийн бөхтэй, Б.Болортуяа Гуамын тамирчинтай учраа таарлаа
00

"ТОКИО 2020" зуны XXXII олимпын наадам үргэлжилж байна. Маргааш чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан болох ба эрэгтэй 125 кг жинд ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 53 кг жинд ОУХМ Б.Болортуяа нар барилдах юм.
Тэгвэл өнөөдөр /2021.08.04/ барилдааны сугалаа явагдлаа. Сугалаагаар М.Лхагвагэрэл эхний барилдаанд Беларусын бөх, 25 настай Денис Храмянковтой учраа таарсан бол Б.Болортуяа Гуамын тамирчин Ркаела Акинотой барилдахаар боллоо.



