ТОКИО 2020: Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдах боломжтой боллоо

Токио-2020
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/8,5/y25ukx_Screen_Shot_2021-08-05_at_10_05.15_x974.jpg

"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж байгаа Б.Хонгорзул Африкийн наадмын хүрэл медальт тамирчин Гвинейн Фатүмата Яари Камартай барилдаж, 8:0 харьцаагаар яллаа. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө олимпийн аварга Америк бөх Х.Мароулистай халз тулах юм. Барилдаан 19:55 цагаас болно.

Сануулахад, Тэрбээр өчигдөр Япон улсын тамирчин Рисако Кавайтай барилдаж унасан бол Рисако Кавай финалд шалгарснаар ийнхүү дагаж барилдах боломжтой болсон юм.