Дельта хувилбарын улмаас сүргийн дархлааны босго 90 хувь болж өсжээ

COVID-19
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Иргэд зун copy.jpg

Коронавирус халдварын дельта хувилбарын тархалт нь сүргийн дархлааны босгыг 90 хувьд ойртуулж байгаа талаар Америкийн Халдварт өвчин судлалын нийгэмлэгээс мягмар гарагт хийсэн мэдээлэлд дурджээ.

Бирмингемийн Алабамагийн их сургуулийн туслах профессор Рикардо Франко, "Дельта хувилбарын халдвар тархаах магадлал өмнөх хувилбараас хоёр дахин их байдаг тул өмнөх тооцоолол буюу 60-70 хувийн сүргийн дархлаанаас илүү өндөр түвшинг харуулж байна" гэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Энэ бол анхны хувилбараас хавь илүү аюултай вирус гэдэг нь тодорхой болж байна" гэсэн байна.