ТОКИО-2020: Б.Болортуяа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Токио-2020
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Chuluut/Bolortuya/231980760_4577496535602988_1076335062423397763_n.jpg

Токио-2020 олимпын наадам 13 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 6-нд Монголын багийн чөлөөт бөхийн дөрвөн тамирчин Олимпын дэвжээнд зодоглоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65кг-ийн жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50кг-ийн жинд Ц.Намуунцэцэг нарын эхний барилдаан Японы бөхчүүдтэй 10:30 цагт сугалаа таарсан. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 125кг-нд М.Лхагвагэрэл 18:30 цагт, эмэгтэйчүүдийн 53кг-нд Б.Болортуяа 19:55 цагт хүрэл медалийн төлөө ур чадвараа сорих юм.