ТОКИО 2020: Т.Тулга Унгарын бөхөд ялагдаж, медалийн төлөө барилдах эрхгүй боллоо

Токио-2020
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/хүнс (2).jpg

"Токио 2020" зуны XXXII олимпын наадмын сүүлийн өдрүүд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд манай улсаас оролцож буй Т.Тулга Унгарын тамирчин Исмаил Мусукаевтай барилдаж, 4:2 харьцаагаар ялагдал хүлээлээ. Ингэснээр тэрбээр медалийн төлөө барилдах эрхгүй болж байгаа юм.

Сануулахад Т.Тулга эхний барилдаанаараа 2018 оны дэлхийн аварга, Азийн хошой аварга Японы Такүто Отогүротой учраа таарч, 6:2 харьцаагаар ялагдал хүлээсэн. Гэхдээ Японы тамирчин Исмаил Мусукаевыг ялсан тул дагах барилдаан хийх эрхтэй болсон юм.