ТОКИО 2020: Ц.Намуунцэцэг алдарт аварга Мария Стадниктай барилдаж 10:0-ийн харьцаагаар ялагдлаа

Токио-2020
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:zagasaa/227779329_3987543391354013_3551181657511353701_n.jpg

"Токио 2020" зуны XXXII олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө манай тамирчин Ц.Намуунцэцэг Азербайжаны тамирчин Мария Стадниктай барилдаж, 10х0 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Түүнтэй барилдсан Азербайжаны тамирчин Мария Стадник нь Украйн гаралтай хэдий ч 2007 оноос хойш Азербайжан Улсын иргэншилтэй болж, тус улсын нэрийнх нь өмнөөс барилдаж эхэлсэн, хүчтэй өрсөлдөгчийн нэг юм.

Ц.Намуунцэцэгийн хувьд дагах барилдаанаа Эквадорын бөх Люсиа Иепстай хийх байсан ч өрсөлдөгч нь гэмтлийн улмаас оролцох боломжгүй болж, ялалтыг манайд өгсөн байсан юм.