ТОКИО-2020: МУГТ, марафонч Б.Сэр-Од замаас гарч, уралдаанаа дуусгаж чадсангүй

Токио-2020
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/228347944_4586185714734070_8150279498787958371_n.jpg

Олимпын наадмын сүүлчийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн явагдлаа. Энэ гараанд 106 тамирчин өрсөлдөхөөр гараанаас гарсөн бөгөөд манай улсын хоёр тамирчин энэ төрөлд хурд сорьсон билээ.

Монголын хоёр тамирчин хурд сорьсноос Ц.Бямбажав 2 цаг 21 минут, 32 секундын амжилтаар 55-р байрт орлоо. Харин Гавьяат тамирчин Б.Сэр-Од 35 дахь км-ээс замаас гарч, уралдаанаа дуусгаж чадсангүй. Энэ өдөр нийтдээ 30 тамирчин уралдааныг дундаас нь орхижээ.