Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Налайх-Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж, авто замын хөдөлгөөнийг нээлээ
00

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Налайх Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж авто замын хөдөлгөөнийг нээлээ.
Налайх-Чойрын уулзвар өргөтгөн шинэчлэгдсэнээр зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэж байгаа хэмээн албаныхан мэдээллээ.



