ХҮЭК: Хүний аминд хүрсэн 11 настай хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:zagasaa/хэүк энхболд.jpg

Өчигдөр буюу /2021.08.07/-ны өдөр БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 11 настай хүүхэд хамаатны хоёр хүүхэд болох 13 настай охин болон 7 настай хүү хоёрыг удаа дараа хутгалсны улмаас 13 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл уг асуудалд Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн З.Энхболд дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "11 настай хүүхэд хоёр хүүхдийг олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон, гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Монгол Улсын эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл энэ харамсалтай үйл явдал эрүүгийн эрх зүйн судлагдахуун биш КРИМИНОЛОГИЙН шинжлэх ухааны судлагдахуун болж яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг олон салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд (хуульч, гэмт явдал судлаач, хамтарсан баг, социологич, сэтгэл судлал, гэр бүл судлаач, багш, эдийн засагч г.м) өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж тогтоох шаардлагатай. Ингэснээр энэ мэт ноцтой гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг хэд байхыг нийгэм, хувь хүний хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй тогтооход тус дөхөмтэй байх болно" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн5 жил өмнө

    Насанд хүрэхээр нь хэрэг хүлээлгэх үү

  • Г
    гайхаж суунаа5 жил өмнө

    Их хачин байр суурь байна.Үнэхээр эрх зүйн орчин байхгүй нь үнэн ч толгойг нь илээд явуулах боломгүй. 14 наснаас доош жаахан хөдөлгөөнтэй хүүхдэдп мөнгө өгөөд чи хэрэг хүлээгүй ээ гээд хэн нэгэнрүү хутгатай явуулахад ямар ч байсан сэтгэлийн бузар хар хороо тайлчих боломж гэж харах увайгүй нэгэн байхыг үгүйсгэхгүй л юм даа с