ТОКИО-2020 ОНЦЛОХ: Анх удаа ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпт оролцов

Токио-2020
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:Olimpic games/234803064_538260040560188_66132876510364724_n.jpg

Монголчууд энэ Олимпод спортын 10 төрөлд өрсөлдсөн нь шинэ дээд амжилт болсон бөгөөд 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилттай зэрэгцжээ. Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа олимпт оролцсон нь онцгой амжилт болов.

Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Лхагвасүрэн эхний тоглолтоо АНУ-ын тамирчинтай хийж ялагдал хүлээсэн. Харин ширээний теннисний ганцаарчилсан эмэгтэй төрөлд манай тамирчин Б.Болор-Эрдэнэ оролцож, чамгүй амжилтыг тогтоож чадсан билээ.

3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа олимпт оролцож, зургаа дараалан хожигдол амссан ч багийн спортын түүхэнд онцгой амжилтыг гаргаж чадсан билээ. Багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Э.Чимиддолгор, Б.Солонго , М.Цэрэнлхам нар багтсан билээ.