ТОКИО-2020 ОНЦЛОХ: Олимпын наадмыг түүхэндээ анх удаа Монголын 5 шүүгч дэнслэв

Токио-2020
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:Olimpic games/6101066463174.jpeg

Токио-2020 наадмын оролцсон Монголын баг тамирчдын онцлох баримтуудыг хүргэж байна.

Энэ Олимпыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол боллоо. Тодруулбал, жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.

Монголчууд өмнө нь олимпын наадамд эмэгтэй шүүгчтэй оролцож байгаагүй. Харин энэ удаагийн олимпыг дэнсэлсэн таван шүүгчийн дөрөв нь эмэгтэй байж, түүхийн шинэ хуудас нээж чадлаа.