"ЗТХ-ийн сайд Л.Халтар төрийн чиг үүргийг ТББ-д шилжүүлж, хууль бус ноцтой үйлдэл гаргаж байна"

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:712-1620782382image_660 (1) copy.jpg

Авто тээвэр, Авто замын мэргэжлийн холбооноос Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг хууль бус гэрээ үйлдсэн гэх мэдээллийг дэлгэж холбооны гишүүд эсэргүүцэл илэрхийлэн шаардлага хүргүүллээ.

Авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат, "Манай салбарын үйл ажиллагаа доголдож байна. Л.Халтар сайд төрийн чиг үүргийг ТББ-д шилжүүлсэн нь хууль бус ноцтой үйлдэл.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км авто замыг "Баянзам хоршоо" ТББ-д шилжүүлсэн гэрээ нь хууль бус. Тус зам дээр QR код аваагүй бол улсын замаар зорчих эрхгүй болжээ. Тус замд зорчих бол "Баянзам хоршоо" ТББ-тай гэрээ байгуулах ёстой болсон байна.

Төрийн чиг үүргээс давсан хураамжийг жолоочдоос авч байна. Долоо хоногийн дотор гэрээг цуцлахгүй бол хууль эрхзүйн байгууллагад хандана. Энэ хууль бус гэрээг гуравдугаар сард хийсэн. Гэрээ хаалттай нууцын зэрэглэлтэй байсныг бид долоодугаар сард олж авсан.

Замын-үүдийн авто тээврийн зохицуулалт, Дарханы зам зэрэг нь Л.Халтар сайдын хариуцлагагүй ажлын үр дүн. Аймаг тус бүрийн замыг гэрээний үндсэн дээр ТББ-д шилжүүлээд байвал төр гэж байгаад яах юм" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • В
    В.Ёндонжамц

    автотээвэр.мэрэгжлийн холбооноос ямарч асуудал тавиагүй байхад худлаа нэр барьж мэдээлэл хийгээд бна ш дээ наад Энхбат гэдэг хүн чинь ардчилсан нам засагт байхад автотээврийн үндэсний төвд хэлтэсийн дарга хийж байсан хүн цэвэр улс төр хийж бнаа Дарханы зам энэ сайдын үед биш өмнөх сайдын үед хийгдсэн зүйл шүү худал ярьж улс төрөөр тээврийг бүү оролд

  • Г
    Ганбаа

    Халтарыг огцоруул Дарханы замыг хар 2.4 багцын хүмүүсээр хийлгэсэн бол өдий орчихсон байгаа одоо ахиад 2 жил