Вакцинд хамрагдах иргэд ирээгүйн улмаас 5 тун файзер вакциныг устгалд оруулжээ

COVID-19
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/8,5/https___d1e00ek4ebabms.cloudfront.net_production_03aa2131-5ffe-4c02-b5e3-2484275deeec.jpg

Сүхбаатар дүүргийн вакцинжуулалтын цэгт вакцинд хамрагдах иргэд гүйцэд ирээгүй тул задалсан 5 хүн/тун Файзер вакциныг устгалд оруулсан байна.

Коронавирусийн эсрэг вакцин нь үйлдвэрлэгч, нэр төрөл, савлагаанаас хамааран 1, 6, 10 хүн/тун зэргээр савлагдсан байдаг. Иймд дахин энэ төрлийн дутагдал гаргахгүй байх үүднээс тодорхой тооны иргэд цугласны дараа вакцины савлагааг задлаж, вакцинжуулалт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөлөө.