Машиныг нь ачсан ачилтын компанийн жолоочийг хутгалжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:post/8.13/mashin-achih.jpeg

ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Home Plaza-ийн урд талын автобусны буудал дээр өнөөдөр 10:56 цагт ачилтын компанийн жолооч хутгалууллаа гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу очиход 46 настай Н гэгч нь үл ойлголцлын улмаас ачилтын компанийн жолооч 22 настай Н-г хурц мохоо зүйлээр хатгаж биед нь халдсан байна.

Одоогийн байдлаар хохирогч Н-ийн биеийн байдал хэвийн байгаа аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.