Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 1300 тохиолдлын 1010 нь орон нутгаас илэрлээ
00

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1300 хүнээс халдвар илэрлээ. Үүний 290 нь нийслэл Улаанбаатар хотод үлдсэн 1010 нь орон нутагт бүртгэгдлээ. Харин коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Энэ хугацаанд 1657 хүн эдгэжээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн 5022
Хүндэвтэр 2956
Хүнд 816
Нэн хүнд 185 хүн эмчлэгдэж байна.



