Гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0816/тарва.png

Экологийн цагдаагийн албанаас Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М нь гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байсан үйлдлийг энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр илрүүлэн, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шалгалтын явцад хураагдсан тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

legacy:Умаахан зураг/0816/таврага copy.jpg