Ховд аймагт дельта вирусийн 11 тохиолдол илэрчээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/236507258_1546693392345132_1861048493593005375_n.jpg

Дельта хувилбар хүн амын 5-10 хувьд тархсан байх магадлалтай талаар ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр мэдээлж байсан. Ингэхдээ нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт тархсан хэмээж байв. Тэгвэл Ховд аймгаас ХӨСҮТ-рүү явуулсан 50 сорьцны 20-иос нь шинжилгээ авахад 11-ээс нь "Дельта" вирус илэрчээ. Ингэснээр Ховд аймагт "Дельта" вирус бүртгэгдлээ. Үлдсэн 30 сорьцын хариу хүлээгдэж байгаа аж.

Эх сурвалж: Ховд.мн