Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарт гурван өрөө байр гардуулжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/ааа/237844593_6240860945987930_600448629238367593_n.jpg

ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл хүрэл медаль хүртсэн МУГТ Мөнхбатын Уранцэцэг болон Залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт, Токио олимпын наадмын хүрэл медальт жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар нарт Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд гурван өрөө байрны батламж гардуулжээ.

Түүнчлэн "Токио-2020" зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д хүчээ сорьсон Б.Хонгорзул болон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д оролцсон ОУХМ Л.Сосорбарам нарт тус бүр таван сая төгрөгийн батламж гардуулсан аж.

legacy:ads/ааа/233414757_1041285236698442_34422639642979014_n.jpg legacy:ads/ааа/238477230_4541653502525933_3990167030830226395_n.jpg