Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шалгуулагчид ЭЕШ-ын өдрүүдэд нийтийн тээврээр үнэгүй зорчино
00

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод байсан Элсэлтийн Ерөнхий шалгалт маргааш Монголын түүхийн хичээлээр эхэлнэ. Тэгвэл Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-ээ үзүүлэн үнэ төлбөргүй зорчих боломжтой.



