М.Уранцэцэгт “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол олгохоор болжээ

Нийгэм
AltanzagasУнших: 1 мин
00
legacy:Olimpic games/Judo/Urantsegtseg.jpg

Монгол Улсын Гавъяат тамирчин, "Токио 2020" зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт "Хөдөлмөрийн баатар" цол олгохоор болжээ.

Энэ тухай өчигдөр ЕТГ-тай уулзаж шийдвэрлэсэн гэж БТСГ-ын дарга Ц.Шаравжамц мэдээлсэн юм.

Сануулахад, тэрбээр жүдо бөхийн 48 кг жингийн Дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, ААШТ-ий хошой хүрэл медальт тамирчин билээ.