Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг чиглэсэн хөдөлгөөнийг хаажээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/ааа/237418882_361671678889450_7444516328881976063_n.jpg

Сүүлийн өдрүүдэд Хөвсгөл аймгийн ихэнх сумдаар үргэлжилсэн бороо орж байгаагаас гол ус үерлэх, зам харгуй хаагдах тохиолдол гарч байна. Тухайлбал, тус аймгийн Төмөрбулаг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнтогтох сумдаас Мөрөн сумыг чиглэсэн хөдөлгөөнийг хааж, иргэд болон тээврийн хэрэгсэлийн зорчих хөдөлгөөнд цагдаагийн газрын алба хаагчид хяналт тавин 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ. Усны түвшин нэмэгдсээр байгаа тул иргэд эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг Онцгой байдлын албанаас анхаарууллаа.