МИАТ энэ сарын 24, 26-нд Сөүл рүү нислэг үйлдэхгүй

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/ONGO.jpg

МИАТ компаниас мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд "Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу наймдугаар сарын 24, 26-нийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй болно. Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандах хэрэгтэй" гэлээ.

С.Сувдансондор