Эмнэлэгт хэвтэх үедээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах боломжтой

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:UOK/ЭМДЕГ (1).png

Эмнэлэгт хэвтэх үедээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах эрхтэй байдаг аж. Тодруулбал, даатгуулагч 2021 оны гуравдугаар сарын 1-ээс хойш ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ өвчтөний түүхэнд бичигдсэн эм тариаг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах боломжтой. Ингэхдээ хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах юм.