БНХАУ-ын “Мера Инженеринг” ХХК-иас ирсэн нэг удаагийн амны хаалт нянгийн бохирдолтой байжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
00
legacy:post/8.13/4-3.jpg

Амны хаалтанд илэрсэн Starhylococcus

Замын-Үүд боомтоор импортлогдон орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалт зэрэг нь сорилт шинжилгээний дүнд стандартын шаардлага хангахгүй гарсан гэж Замын үүдийн хилийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс итпортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй гарсан байна.

Тухайлбал, БНХАУ-аас “Мера Инженеринг” ХХК-ийн оруулж ирсэн нэг удаагийн амны хаалт нянгийн бохирдолтой байсан бол “Фловэр–Од” болон “Гардения” ХХК-ийн оруулж ирсэн сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас

-ургамалын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм,

-шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/,

-хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/ зэрэг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын А-100 тоот тушаалын хавсралтад бүртгэгдсэн Монгол улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрсэн байна.

legacy:post/8.13/1-4.jpg

Шүлхий хачиг

legacy:post/8.13/2-5.jpg

Ургамалын бөөс

legacy:post/8.13/5-3.jpg

Шүлхий хачиг Tetranychusurticae Koch-ын өндөг

legacy:post/8.13/3-4.jpg

Хүлэмжийн цагаан далавчтан

tenx-hd