Д.Сумъяабазар: Богино хугацаанд түгжрэлийг 50 хувь бууруулж чадна, эргэлзэх шаардлагагүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 5 сек
20
legacy:ads/янжка зураг/238498698_426550788693229_4291772662683091680_n.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон ЗАА болон бусад нийслэлийн холбогдох албаныхантай хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өнөөдрийн байдлаар 615 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Сонгууль болгоны өмнө авлига, төрийн хүнд суртлыг багасгана, орон сууцны бодлогоор хангана, түгжрэлийг бууруулах зэрэг ажил зохион байгуулах гэж амладаг. Ард түмэндээ юу амласан тэр чиглэлээрээ бүтэц, зохион байгуулалтад орж ажиллах ёстой юм байна. Таван үндэсний хороо ажиллана. Нийслэлийн бүх шатандаа өгсөн үүрэг, чиглэл жигд ажиллаж байж богино хугацаанд түгжрэлийг 50 хувь бууруулж чадна гэж бодож байна, үүнд эргэлзэх шаардлага байхгүй. Гол нь зохион байгуулалт.

Жилд замын хөдөлгөөн 80 мянган тээврийн хэрэгслээр нэмэгдэж байгаа. Нийслэлийн түгжрэл их тойруу дотор л байгаа. Их тойруугаас гадагш төрийн байгууллагууд, хувийн хэвшил, бусад аж, ахуйн нэгж байгууллагуудтай ажлын ширээний ард сууна.

Хөдөө, орон нутгаас жил бүр 70-80 мянган нийслэлд орж ирж байгаа. Энэ зүйлд зохицуулалт хийх үүднээс таталцал, нөлөөллийн уялдааг хангах зохицуулалтыг барилга, хот байгуулалтын яамтай хамтран хийж байж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажил шат дараатай хийгдэнэ. Түгжрэлээс үүдэн хотын иргэд маань 11.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    khutssaar baital chin khugatsaa chin duuslaa makhan tolgoi malaa

  • З
    Зочин

    Хотын удирдлагууд саяхан агаарын дүүжин автобус хорооллын эцсээс Баянхошуу руу явахаар боллоо. Эргэлзэх хэрэггүй гээд байсан. Одоо тэр өнгөрсөн бололтой. Сумъяабазар бас л үүнийг давтаж гэнэ, яах аргагүй тэнэг хүн юм. Аса гэж бас нэг дүнхүү. Эд нар муугаа мэдэхгүй банк байгуулж, ард түмний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгөнд бохир хуруугаа дүрсэн байгаа. Муу хүмүүс гэж имуу л байх юм. Гахайнууд.