Тайм тауэр хотхоны орц, гарцыг хааж, хашаа барьж байсан үйл ажиллагааг зогсоожээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:post/8.13/NewFolder/66.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Тайм тауэр хотхоны орц, гарцыг хааж, нийтийн эзэмшлийн авто зам дээр хашаа барих гэж байгаа талаар тус хотхоны оршин суугчид мэдээлэл хийж, жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус хотхоны орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүйгээр хашааны суурийн бетон цутгаж буй үйл ажиллагааг зогсоож, барьсан суурийг албадан буулгаж, цэвэрлэжээ.

Сануулахад, Тайм тауэр хотхон нийт 500 гаруй өрхтэй ч ганцхан орц гарцтай гэдгийг тус хотхоны СӨХ-ны дарга С.Содгэрэл мэдээлж байсан билээ.