Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Болортуяаг аймаг нутгийн тус тус 2 өрөө байраар шагнаж, аавд нь мөн хоёр өрөө байр бэлэглэжээ
НийгэмTurbatУнших: 1 мин
00

"Токио 2020" зуны олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд барилдаж, хүрэл медаль хүртсэн Б.Болортуяаг өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга 2 өрөө байрны батламж гардууллаа. Мөн Булган сумын нутгийн зөвлөлөөс 2 өрөө байрны батламж гардуулсан бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Таван богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан Б.Болортуяагийн аавд нь 2 өрөө байр бэлэглэсэн байна. Учир нь Б.Болортуяагийн аав нь Таванбогд компанид тасралтгүй 20 жил ажилласан ууган ажилчдын нэг аж.



