СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar/236245839_577781953586842_7687083929321635813_n.jpg

Өнөөдөр Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул ард, иргэд цаг агаарын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна.

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 100 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.