НӨАТ-ын сугалааны тохирлоос 500 мянган төгрөгийн 300 азтан тодорчээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Vaktsin/sugalaa.jpg

Өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын явагдсан. Энэ удаагийн тохиролд 2021 оны долдугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,207,416 баримт хамрагдсан байна. Үүнээс

-3 сая төгрөгийн 1

-1,5 сая төгрөгийн 33

-500 мянган төгрөгийн 300

-100 мянган төгрөгийн 2904

-30 мянган төгрөгийн 29096 баримт тохиролд таарч азтан боллоо. Хариун супер хонжвор буюу 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.