Авто зогсоолд зогсож байсан “Соната-6” загварын автомашины хөдөлгүүр шатжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/de9ea22d2e52e4121e695702f4da613214228488.jpg

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 19 дүгээр байрны авто зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага наймдугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д-гийн эзэмшлийн “Соната-6” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг таван минут унтрааж ажилласан байна.