Мотоциклтой гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:гол ус, завьс эргүүл/IMG_8769.JPG

Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хархираан багалзуур” гэдэг газар наймдугаар сарын 23-ны өдөр иргэн Б гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин 36 настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгуулж байгаа талаар албаныхан мэдээллээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид наймдугаар сарын 24-ний өдөр хөдөлгөөн үйлдсэн байна.