Өмнөговь аймаг нэг өдөрт орон нутгийн төсвөөс 16-20 сая төгрөгийг коронавирусийн шинжилгээнд зарцуулж байна

Өмнөговь аймгийн Эрүүл Мэндийн Газраас хийсэн мэдээлэлд, Өмнөговь аймагт ДЕЛЬТА вирусийн нэг тохиолдол бүртгэгдээд байна. Тэгвэл тус аймгийн засаг дарга Р.Сэддорж, "2021 оны долдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн иргэдээс коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн тест болон PCR шинжилгээг үнэ төлбөргүй авах шийдвэр гарсан.
Тухайн шийдвэрээс хойш өдөрт 700-1000 хүнд шинжилгээ хийж байсан бол сүүлийн сар амралт, аялал зугаалгаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, өдөрт дунджаар 1000-1500 хүнд түргэвчилсэн болон PCR шинжилгээг хийж, нэг өдөрт 16-20 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулж байна" хэмээлээ.
Ташрамд дурдахад, Монголын нүүрс тээврийн жолооч нараас халдвар илэрсэн тул өчигдрөөс эхлэн Ганцмод боомтын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.



