АТҮТ: Есдүгээр сараас тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/8.13/NewFolder/lksOMgK7NEYxlnDots8o-small.jpg

Цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Замын-Үүд-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурчээ. Боомтын тээвэрлэлт буурсан ч улс хоорондын тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөөр байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн байна.

Иймд Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд хилийн татан авалтын тоо, тээвэр хийх машины тоо уялдахгүй байгаа тул есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

legacy:post/8.13/NewFolder/7q7fsz_240437416_4150847215031957_4175240474425880857_n_x974.jpg