Амиа хорлосон эхнэр нөхөр хоёр мөрийтэй тоглоомын улмаас 120 гаруй сая төгрөгийн өрөнд ороод байжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/tsagdaa.jpg

Наймдугаар сарын 23-ны оройны 18.10 минутын орчимд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарсан билээ.

Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч эхнэр, нөхөр нь мөрийтэй тоглоом тоглож өрөнд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар албаныхан мэдээллээ.

Тодруулбал, тэд нийт 120 гаруй сая төгрөгийн оронд орсон байна. Үүнийхээ улмаас хэд хэдэн удаа амиа хорлохыг завдаж байсан аж. Харин өчигдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн зочид буудлын ОО-ын өрөөнд өөрсдийнхөө амийг егүүтгэсэн байна.

Тэд бага насны гурван хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь гурван настай. Тэднийг амиа алдсан эмэгтэйн дүү М-ийнд хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мөрийтэй тоглоод өрөнд орсон бол цагдаа дээр очоод хэргээ хүлээхэд л өр нь цуцлагдана. Монголд мөрийтэй тоглох хориотой. Иймхэн юмны төлөө хоёулаа амиа хорлоно гэж байхгүй. Манай төр амиа хорлогсдын шалтгааныг өөрсдөд нь чихэж, төр засаг буруугүй мэт харуулдаг. Гэтэл төр засаг авилгалд идэгдэж, залуус ажилгүй, орлогогүй болохоор архи ууж, гэр бүл салж, өрөнд орж, ядуурч, ирээдүйд итгэх итгэлээ алдаж байна. Эр эмгүй амиа хорлох нь ихэслээ. Гэвч төр засаг өөрсдөөсөө бурууг зайлуулж, согтуу, өвчтэй, сэтгэцийн эмгэгтэй гэх мэтээр үхсэний хохь болж байна. Бид их л муухай нийгэмд амьдарч байгаа азгүй хүмүүс юм. Хэрэв иргэдээс баруунд очиж амьдрах уу гэж асуувал 99 хувь зөвшөөрөх байх. харин албан тушаалтан, авилгач, дарга нар л үгүй гэх байх. Энэ нь биднийг хэр тааруу амьдарч буйг харуулна. аас

  • Z
    Zochin

    Amia bodson humuus ymdaa