МУИС-ийн Байгалийн ухааны салбарт элссэн өндөр оноотой элсэгчдэд тэтгэлэг олгоно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:888/4455 (1).jpg

Монгол Улсын Их Сургууль ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд тэтгэлэг олгохоор болжээ. Тодруулбал, 700 буюу түүнээс дээш оноо авч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Багц 2 -д (Физик, Хими, Биологи, Математик, Газарзүй) элссэн бол 100% тэтгэлэг олгох юм. Ингэхдээ цаашид суралцагч сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш оноотой суралцсан бол тэтгэлгийг үргэлжлүүлэн авах боломжтой.

Харин 650 буюу түүнээс дээш оноо авч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Багц 2 -д (Физик, Хими, Биологи, Математик, Газарзүй) элссэн бол 50% тэтгэлэг олгоно. Цаашид суралцагч сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцвал тэтгэлгийг үргэлжлүүлэн хүртэх юм.