Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлсэн иргэнээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/8.13/257827-29062020-1593392766-1510699643-tdb.jpg

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Худалдаа хөгжлийн банк"-ны Нарны зам салбараас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дээрх мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус банкаар үйлчлүүлж байсан 38 настай эмэгтэй М-ийн тушаасан мөнгөнөөс нэг ширхэг 20 мянгатын хуурамч дэвсгэрт илрүүлсэн байна.

Улмаар хуурамч мөнгөн тэмдэгтийг хураан авч харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.