Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох асуудлыг судалж, танилцуулах үүрэг өгчээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 29 сек
00
legacy:ads/дүүрэг/240500938_1470308993362030_747986560203812082_n.jpg

Өчигдөр авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхны хурал болсон байна. Тус хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өгсөн аж. Тодруулбал,

-Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,

-Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,

-Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,

-Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,

-Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,

-Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,

-Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,

-Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,

-Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,

-Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,

-Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,

-Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,

-Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,

-Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,

-Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,

-Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах судлах,

-Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,

-Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,

-1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,

-Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,

Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгсөн аж. Түүнчлэн богино хугацааны шийдлээ ирэх баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болголоо.