АНУ-аас их хэмжээний мансууруулах бодис хүлээн авсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/дүүрэг/hh.jpg

АНУ-аас их хэмжээний мансууруулах бодис хүлээн авсан иргэнд холбогдох хэргийг шалгаж дууссан тул шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг тодруулбал, 2019 оны хоёрдугаар сард АНУ-аас олон улсын шуудан илгээмжээр иргэн Т.Тэнгисийн хаяглагдан их хэмжээний мансууруулах бодис ирүүлснийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон гаалийн байгууллага хамтран илрүүлж байсан аж.

Шалгалтын явцад Т.Тэнгис нь мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хүлээн авсан нь тогтоогдсон тул НПГ-аас тухайн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Иргэн Т.Тэнгист холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч наймдугаар сарын 22-нд болох ёстой байсан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх есдүгээр сарын 16-ны өдөр хүртэл хойшилжээ.